Баку

Баку (азе. Bakı) хот нь Бүгд Найрамдах Азербайжан улсын нийслэл бөгөөд Кавказын аж үйлдвэр, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамгийн том төв, хамгийн том хот нь юм. Баку хот Каспийн тэнгисийн хамгийн том усан боомт хот юм. Баку гэдэг нь эртний перс хэлээр "Бад кубе" буюу "Салхиар үлээсэн хот" гэсэн утгатай үг. Баку хот 2140 хавтгай дөрвөлжин км газар нутагтай, 2 сая 262 000 хүн амтай (2018 оны байдлаар), 11 дүүрэг, 59 хот орчмын тосгонтой. Баку хотын хүн амын 90 хувь нь азербайжанчууд, бусад нь орос, украйн, курд, армян, еврей, гүрж, турк үндэстэн эзэлдэг. Баку хотод төмөр зам, 34 км урт метро (1967 онд байгуулагдсан), авто зам, усан зам, нисэх буудалтай. Баку хотод 6 театр, 1 цирк, 7 музей, 11 түүхэн дурсгалт газар, 50 хөшөө, Исламын 6 мечеть, Христийн 7 сүм байдаг. Баку хотод нефть боловруулах үйлдвэр, химийн үйлдвэр ,машины үйлдвэр, хүнс, нэхмэлийн үйлдвэр хөгжсөн.

Ширваншахын ордон ба Охины цамхагт Бакугийн хэрэмт хот*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Охины цамхаг, Баку
Улс Азербайжан
ТөрөлСоёлын
Шалгуурiv
Дугаар958
Бүс**Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн2000  (24-р чуулган)
Мөхөх аюултай2003-
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Түүх

Уг хотыг VI зууны үед байгуулагдсан гэж үздэг. XII зуунд тухайн бүс нутгийн ноёлох хот Шамахи газар хөдлөлтийн улмаас эвдрэн сүйрэхэд Ширваншах I Ашитан нийслэл хотоороо Бакуг сонгожээ. Энэ явдал нь тус хотыг хурдан хөгжих гол үндэс болсон байна. Ширваншахын байгуулсан Бакугийн эртний хэрэмт хотыг 2000 онд ЮНЕСКО дэлхийн өвд багтаасан бөгөөд мөхөх аюултайд тооцоод байна.

XIII зуунд монголчуудын довтолгооны үеэр хот сүйрч, уналтад оржээ. Гэвч дараагийн зуунд Бакугийн эдийн засгийн амьдрал дахин сэргэв. Каспийн тэнгисийг зарим эх сурвалжид Баку тэнгис гэж хүртэл дурдсан байдаг. Бакугаас Алтан Орд, Оросын ноёд, Иран, Төв Азид төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн экспортолж байв.

1501 онд Сафавид шах I Измайл бүслэн авч, эзлэхийг оролдож байсан ч бат бөх битүү хэрмээр хүрээлэгдсэн Баку хот найдвартай эсэргүүцэж байв. 1540 Сафавид шахын арми дахин халдаж, эзлэн авч байв. 1604 онд Баку хотын цайзыг Ираны шах I Аббас нураалгажээ. 1723 оны зургадугаар сарын 26-нд Оросын арми Бакуг бүслэн авч их буугаар буудахад арга буюу бууж өгч дараа нь оросын цэрэг гарсан байна.

18-р зууны дунд үед Баку-гийн хаант улс байгуулагдсан байна. 1796 онд Баку дахин оросуудад эзлэгдсэн боловч жилийн дараа Оросын Эзэн хаан I Павел цэргээ татсан ажээ.

1920 оны 4 дүгээр сарын дундуур Хувьсгалт оросын Улаан 11 дүгээр Арми Деникины цэргийг устгаад Азербайжаны умард хилд очжээ. 4 дүгээр сарын 27-нд Зөвлөлтийн цэрэг хил давж 28-нд эсэргүйцэл үзүүлээгүй Баку хотыг эзэлсэн байна.

Зөвлөлтийн үед Баку хот нь Зөвлөлт Социалист Азербайжан улсын нийслэл бөгөөд ЗХУ-ын захиргаа, аж үйлдвэр, соёлын төвүүдийн нэг болсон байна.

20-р зууны сүүлчээр ЗХУ-ын дараах хүнд хэцүү жилүүдэд эдийн засаг, нийгмийн хямралыг даван туулсан Баку нь өнөөдөр Өвөр Кавказын эдийн засаг, соёлын хамгийн том төв болж шинээр мэндэлж байна.

Түүхэн зургийн цомог

Газар зүй

Уур амьсгал

Баку
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
21
 
7
2
 
 
20
 
6
2
 
 
21
 
10
4
 
 
18
 
16
9
 
 
18
 
22
15
 
 
8
 
27
20
 
 
2
 
31
22
 
 
6
 
30
23
 
 
15
 
26
19
 
 
25
 
20
14
 
 
30
 
14
9
 
 
26
 
10
5
Температур °CТунадас мм
Эх сурвалж: WMO, www.wetter.com
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Баку
1-р сар2-р сар3-р сар4-р сар5-р сар6-р сар7-р сар8-р сар9-р сар10-р сар11-р сар12-р сар
Маx. Температур (°C)6.66.39.816.422.127.330.629.725.619.613.59.7Ø18.2
Мин. Температур (°C)2.12.04.29.414.919.722.222.919.413.68.84.8Ø12.1
Тунадас (мм)212021181882615253026Σ210
Нартай цаг (h/d)2.93.14.06.58.39.810.19.17.44.63.13.3Ø6
Бороотой өдөр (d)665432122666Σ49
Т
е
м
п
е
р
а
т
у
р
6.6
2.1
6.3
2.0
9.8
4.2
16.4
9.4
22.1
14.9
27.3
19.7
30.6
22.2
29.7
22.9
25.6
19.4
19.6
13.6
13.5
8.8
9.7
4.8
1-р сар2-р сар3-р сар4-р сар5-р сар6-р сар7-р сар8-р сар9-р сар10-р сар11-р сар12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
21
20
21
18
18
8
2
6
15
25
30
26
 1-р сар2-р сар3-р сар4-р сар5-р сар6-р сар7-р сар8-р сар9-р сар10-р сар11-р сар12-р сар
Эх сурвалж: WMO, www.wetter.com

Хүн ам

Бакугийн хүн ам нь 2,092,400 хүн (2010 он). 2009 оны байдлаар Баку хотод азербайжанчууд (90.3%), оросууд (5.3%), украинууд, курдууд, лезгинүүд болон Дагестаны бусад ард түмэн, еврей, гүрж, туркууд амьдарч байжээ.

ЖилАзербайжан%Орос%Армян%Еврей%Бусад%Нийт
1886[1]37,53043.321,39024.724,49028.33910.52,8103.286,611
1897[2]40,3413637,39933.419,09917.13,369311,69610.5111,904
1926[3]118,73726.2167,37336.976,65616.919,5894.370,97815.7453,333
1939[4]215,48227.4343,06443.6118,65015.131,0503.979,37710.1787,623
1959[5]211,37232.9223,24234.7137,11121.324,0573.756,7258.7652,507
1970[6]586,05246.3351,09027.7207,46416.429,7162.388,1936.91,262,515
1979[7]530,55652.4229,87322.7167,22616.522,9162.362,8656.21,013,436
1999[8]1,574,25288119,3716.73780.025,1640.389,68951,788,854
2009[9]1,848,10790.3108,5255.310406,0560.683,0234.12,045,815

Ширваншахын ордон ба Охины цамхагт Бакугийн хэрэмт хот

Ширваншахын ордон ба охины цамхагт: Ширваншахын ордон ба охины цамхагт Бакугийн хэрэмт хот. XV зуун

Зургийн цомог

Эшлэл

Цахим холбоос

 Commons: Баку – Викимедиа зураг, бичлэг, дууны сан