Бадахшан

Бадахшан (перс. بدخشان‎, Badaxšân; тажик. Бадахшон, хятад. 巴達克山) бол Афганистан улсын дорно умард хэсэг, Тажикистан улсын дорнод хэсэг, Хятад улсын Ташкурган хошуу болон хуваагдсан Памирын нуруу орчмын түүхэн нутаг юм.

Өнөөгийн газрын зурагт
Найрамдлын гүүр

1895 онд Орос, Британийн эзэнт гүрний тохиролцоогоор Бадахшан нутгийн хойд хэсэг нь Оросын эзэнт гүрэн, өмнөд хэсэг нь Британийн эзэнт гүрэнд харьяалагдах хоёр хэсэгт хуваасан юм.

Бадахшаны дуу хөгжим онцлог соёлын өв юм.

Одоо цагт Афганистанд Бадахшан аймаг, Тажикистант Горно-Бадахшан өөртөө засах аймаг, Хятад улсад Ташкурган хошуу болон тогтножээ.

Нэр

Сасаны улсын «бадахш» гэсэн цол хэргэмээс нутгийн нэр үүсчээ. «-ан» гэдэг нь «түүнд хамаарах» гэсэн утга юм. Бадахш цолтны газар нутаг байжээ.

Ард түмэн

Бадахшан олон хэл шашны өлгий юм. Тажик үндэстэн, памир ястан голлон киргиз, узбек зэрэг ард түмэн мөн амьдардаг.

Хэл-угсааны хувьд Тажикистан, памир нь иран угсаатан, узбекистан, киргиз нь түрэг угсаатан болно.

Зөвлөлт Холбоот Улсын үеэс памир ястан хэмээн бүртгэгдэх болсон.

Тажик улс байгуулагдахад памир ястны салан тусгаарлах хөдөлгөөн явагдсан.

Тажик улс одоо памир ястныг тусад нь салган бүртгэдэггүй.

Бадахшанд лалын шашны исмайлийн болон суннит урсгал шүтэгддэг.

Тус нутгийн ард түмэн язгуурын, ардын дуу хөгжим, шүлэг найргаараа ялгардаг.