БНХАУ-ын Гадаад хэргийн яам
- Өгүүлэл
- Хэлэлцүүлэг
Хэрэглүүр
Ерөнхий
Хэвлэх/Экспортлох
Бусад төсөл
БНХАУ-ын Гадаад хэргийн яам (Хятад: 中华人民共和国外交部) нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад бодлогыг хэрэгжүүлэгч Төрийн яам. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн бүрэлдэхүүнд ордог бөгөөд БНХАУ-ын Засгийн газрын бусад орнуудын Засгийн газартай болон Олон улсын байгууллагуудтай харилцах асуудлыг эрхэлдэг.
БНХАУ-ын удирдагчид “Дэлхийн олон улсын харилцааны олон тулгуурт бодлогыг баримтлана”, “цар тахалын дараах үед дэлхий дахинд харилцан оролцоотой, тэнцвэржүүлсэн даяршлалын чиг хандлага хэрэгтэй байна”, “бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг байнга баримтална”, “хөрш орнуудтайгаа сайн харилцаа өрнүүлж тэднийг түнш гэж үзэх болно” гэж гадаад бодлогоо тодорхойлж байгаа.
БНХАУ нь Афганистан, Балба, Бутан, Вьетнам, Казахстан, Киргиз, Лаос, Мьянмар, Монгол, ОХУ, БНАСАУ, Пакистан, Тажикистан болон Энэтхэг гэсэн 14 улстай хиллэж, дэлхий 180 орчим улстай дипломат харилцаа тогтоосон байна.
2020 оны байдлаар дэлхийн даяар 276 Дипломат төлөөлөгчийн газартайгаар дэлхийн бусад орнуудын жагаалтыг тэргүүлж байна.
БНХАУ-ын ГХЯ тэтгэвэрт гарсан ахмад дипломат ажилтнуудын мэдлэг, туршлагыг ашиглах асуудалд түлхүү анхаарч байдаг. ГХЯ-ны бүтэц дотор тусгайлан “Ахмад ажилтнуудын товчоо” ажилдаг нь үүний тод илэрхийлэл гэж үзэж болно.
Хятад улс НҮБ-ыг анх байгуулсан 51 орны нэг байсан бөгөөд 1971 оны 10 дугаар сарын 25-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн № 2758 дугаар шийдвэрээр БНХАУ-д эрхийг шилжүүлэн өгч НҮБ-ын гишүүн бөгөөд НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн байнгын 5 гишүүн орны нэг болсон. НҮБ-ын төсвийн 7,92 %-г БНХАУ бүрдүүлдэг.
Мөн тус улс нь ШХАБ, БРИКС зэрэг олон улсын байгууллагын санаачлагч гишүүн орон юм.
Бүгд Найрамдах Монгол Ард Улс нь БНХАУ-тай 1949 оны 10 дугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоожээ.
БНХАУ-ын Гадаад хэргийн яамны удирдлагад Яамны сайдаас гадна ГХЯ-ны Намын хорооны нарийн бичгийн дарга, 5 орлогч сайд, Яамны хяналт шалгалт хариуцсан Намын хянан шалгах комиссын төлөөлөгч бөгөөд 3 сайдын туслах ордог байна.
2020 оны байдлаар БНХАУ хилийн чанд дахь ДТГ-уудын тоогоороо дэлхийд тэргүүлж нийт 276 болоод байгаа бол БНХАУ-ын газар нутаг дээр 256 Гадаадын Дипломат төлөөлөгчийн газрууд үйл ажиллагаа явуулж байна. ГХЯ-ны ажилтнуудаа эхлээд дотоодын их, дээд сургууль төгсөгчдөөс бүрдүүлж гадаадад давтан сургах хэлбэрээр бэлтгэдэг байна.
ГХЯ-ны бүтэц