Астат

Шинж чанар
Ерөнхий
Нэр, тэмдэг, атомын дугаарАстат, At, 85
ЦувааГалоген
Бүлэг, үе, блок17, 6, p
Гадаад байдалметаллын
CAS дугаар7440-68-8
Дэлхийн гадаргад эзлэх хэмжээ3 · 10−21 ppm[1]
Атомын шинж чанар [2]
Атом масс209,9871 u
Ковалент радиус150 пм
Ван дер Ваальсын радиус202[3] пм
Электрон бүтэц[Xe] 4f14 5d10 6s2 6p5
1. Ионжилтын энерги920 кЖ/моль
Физикийн шинж чанар [2]
Бодисын төлөвхатуу
Хайлах цэг575 K (302 °C)
Ууршилтын дулаан≈ 40 кЖ/моль
Хайлах дулаан≈ 6 кЖ/моль
Дулаан дамжуулалт2 Вт/(м · К)
Химийн шинж чанар [2]
Исэлдэлтийн төлөв байдал±1, 3, 5, 7
Цахилгаан сөрөг чанар2,2 (Паулын скала)
Изотопууд
ИзотопИХt1/2ЗТЗЭ (МэВ)ЗБ
209At{син.}5,41 hε3,486209Po
α5,757205Bi
210At{син.}8,3 hε3,981210Po
α5,631206Bi
211At{син.}7,124 hε0,786211Po
α5,982207Bi
212At{син.}0,314 секε1,754212Po
α7,829208Bi
β0,043212Rn
213At{син.}125 нсекα9.254209Bi
214At{син.}558 нсекα8.987210Bi
215Atүлдэгдэлд0,10 мсекα8,178211Bi
218Atүлдэгдэлд1,5 секα (99,90 %)6,874214Bi
β (0,10 %)2,883218Rn
219Atүлдэгдэлд56 секα (97 %)6,390215Bi
β (3 %)1,700219Rn
220At{син.}3,71 минβ9,900220Rn
Өөр бусад изотопуудыг үзэх: Изотопуудын жагсаалт
Аюулгүй байдлын заавар
GHS-Аюулын тэмдэг: [4]
Зэрэглэл алга
АТ-фразын жагсаалтH: дээш үзэх
P: дээш үзэх
Цацраг идэвхт задрал
Цацраг идэвхт элемент
Цацраг идэвхт элемент

Цацраг идэвхт элемент
Боломжит ба хэрэглэх байдлыг харгалзан аль болох СИ-системийн нэгжүүдийг хэрэглэсэн болно.
Хэрэв ямар нэгэн тайлбар байхгүй бол дээр өгөгдсөн утгууд хэвийн нөхцлийн утгууд болно.

Астат нь цацраг идэвхит химийн элемент, атомын дугаар нь 85, химийн тэмдэглэгээ нь At. Уг элемент нь галогены бүлгийн хамгийн хүнд элемет юм.

Шинж чанар

Өндөр цацраг идэвхит шинжтэй уг элементийг масс спектрометрээр тодорхойлсон байна. Хими шинжийн хувьд бусад галогенуудтай ойролцоо ба иодтой илүү төстэй[5]. Гэхдээ иодыг бодвол илүү металл шинжтэй гэж үздэг. Астат нь маш ховор, хагас задралын хугацаа нь богино тул судалгаа харьцангуй муу хийгдсэн байна. Астатын изотопиудын хамгийн урт хагас задралын хугацаа нь 8.3 цаг байдаг. Астатын задралын эцсийн бүтээгдэхүүн нь хар тугалга байна. Галогений бүлгийн элементүүдийн өнгө атом массаас хамааран бараан болдог тул астатыг хар өнгөтэй гэж таамагладаг. Астатыг халаахад хар хий (иодоос илүү бараан) ялгарна. Астатыг металлуудтай (жишээ нь натритай) ионы холбоо үүсгэнэ гэж үздэг. Мөн астат нь устөрөгчтэй нэгдэн, химийн нэгдэл үүсгэж болох ба уг нэгдэл усанд уусна. Астат нь галогений бүлгээс хамгийн бага химийн идэвхитэй элемент юм.

Түүх

Астатыг (Грек хэл: αστατος астатос буюу "тогтворгүй") Мендлеев анх таамагласан ба 1940 онд Д.Р.Корсон, К.П.МакКензи, Эмилио Серге нар Беркле дахь Калифорнийн Их Сургуульд синтезлэн гаргаж авчээ..Уг элементийг эхний үед alabamine (Ab) гэж нэрлэж байв[6].

Тархалт

Байгаль дээр астатын 3 изотопи тааралдана. Гэвч хагас задралын хугацаа маш богино тул ховор. Астат-218 (218At) нь ураны хагас задралын бүтээгдэхүүний нэг юм. 216At нь торийн, 215At нь актинигийн хагас задралын бүтээгдэхүүн болно[7]. Эдгээр байгаль дээр тааралддаг 3 изотопийн хамгийн урт хагас задралын хугацаатай (56 секунд) нь 219At.

Дэлхийн царцдас дахь нийт астатын хэмжээг 28 грамм гэж тооцсон байдаг. Генниссийн номонд хамгийн ховор элемент гэдгээрээ багтжээ.

Висмутыг альфа туяагаар бөмбөгдөж, харьцангуй урт хагас задралын хугацаатай 209At - 211At изотопиудыг гарган авч болно.

Найрлага

Астатыг бага хэмжээгээр синтезлэн гаргаж, задрахаас нь өмнө богино хугацаанд судлаж байна. Судалгааны ерөнхий чиглэл онолынх боловч эмчилгээнд ашиглаж болно гэж үзэж байна[8]. Астатыг металлуудтай (жишээ нь натритай) ионы холбоо үүсгэнэ гэж үздэг. Гэхдээ астат бусад галогений хөнгөн элементүүдээр амархан халагдана. Мөн астат нь устөрөгчтэй нэгдэн, астатгидроген үүсгэж болно. Уг нэгдэл усанд уусч, гидроастатийн хүчил үүсгэнэ.

Изотопи

Астатийн 33 цацраг идэвхит изотопи тогтоогдоод байна. Атом масс нь 191 - 223 байна. Эдгээрээс гадна 23 метастабл изотопи байж болно. Хамгийн тогтвортой изотопи нь 210At ба хагас задралын хугацаа нь 8.1 цаг, хамгийн богино нь 213At (125 наносекунд).

Хэрэглээ

Хагас задралын хугацаа маш богино тул одоогоор практик хэрэглээ байхгүй болно. Гэхдээ хүнд изотопийг нь эмнэлэгт хэрэглэх боломжийг судлаж байна.

Гадаад холбоос

 Commons: Astatine – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл