Артур Партыка

Артур Ежи Партыка (пол. Artur Jerzy Partyka, 1969 оны 7 сарын 25-нд Польшийн Сталова Волад төрсөн) нь Польшийн олимпын мөнгө хүрэл медальт, өндрийн харайлтын тамирчин юм. Тэрээр 1989 оноос эхлэн 12 жил дараалан улсынхаа аварга болжээ. ЛКС Лодзь клубыг төлөөлж тэмцээн уралдаанд ордог байв.

Артур Партыка

Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Польш
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрАртур Ежи Партыка
Төрсөн огноо1969 оны 7 сарын 25
Төрсөн газарСталова Вола
 
Медалиуд
Зуны олимп
ХүрэлБарселона 1992Өндрийн харайлт
МөнгөАтланта 1992Өндрийн харайлт
Дэлхийн АШТ
МөнгөШтуттгарт 1993Өндрийн харайлт
ХүрэлГётеборг 1995Өндрийн харайлт
МөнгөАфин 1997Өндрийн харайлт
Европын АШТ
МөнгөХельсинки 1994Өндрийн харайлт
АлтБудапешт 1998Өндрийн харайлт

Түүний аав нь Алжир, ээж нь Польш. Партыка нь хөнгөн атлетикийн түүхэнд 2.38 м дээгүүр давсан 16-хан тамирчны нэг билээ. Тэр нь Польшийн дээд амжилт болно.

Олимпын мөнгө, хүрэл, дэлхийн АШТ-ий хошой мөнгө, хүрэл, танхимын ДАШТ-ий мөнгө, Европын АШТ-ий алт, мөнгө, танхимын ЕАШТ-ий алтан медальтай.

Спортын тавцанд гаргасан амжилтынхаа төлөө тэрээр:
Алдрын алтан загалмай Алдрын алтан загалмай одонгоор 1996 онд шагнагджээ.

Цахим холбоос