Андре Шюррле

Германы хөлбөмбөгчин

Андре Шюррле (Герман: André Schürrle; 1990 оны арваннэгдүгээр сарын 6, Рейнланд-Пфальц, Людвигсхафен-ам-Райн) — Германы хөлбөмбөгчин, «Вольфсбург»[1] болон Германы шигшээн довтлогч.

Хөлбөмбөг
Хөлбөмбөг
Андре Шюррле
Ерөнхий мэдээлэл
Уугуул нэрАндре Шюррле
Мэндэлсэн1990 оны 11 сарын 6
Герман, Рейнланд-Пфальц, Людвигсхафен-ам-Райн
ИргэншилГерманы далбаа Герман
Өндөр183 см
Жин74 кг
Байрлалдовтлогч
Багийн мэдээлэл
БагГерманы далбаа Вольфсбург
Дугаар17
Тоглогчийн замнал
Залуучуудын багууд
1996—2006Германы далбаа Людвигсхафенер
2006—2009Германы далбаа Майнц 05
Багийн замнал*
2009—2011Германы далбаа Майнц 0566 (20)
2011—2013Германы далбаа Байер 0465 (18)
2013—2015Английн далбаа Челси44 (11)
2015—одооГерманы далбаа Вольфсбург9 (1)
Шигшээ**
2008—2009Германы далбаа Герман (19-)11 (10)
2009—2010Германы далбаа Герман (21-)5 (5)
2010—одооГерманы далбаа Герман44 (17)
Олон улсын медалиуд
ДАШТ
АлтБразил 2014
ЕАШТ
ХүрэлПольш/Украйн 2012

* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2015 оны 4 сарын 4-нд шинэчлэв.

** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол)
2015 оны 3 сарын 29-нд шинэчлэв.

Замнал

Майнцийн ирээдүйтэй довтлогч Шюррлег 2011 онд «Байер Леверкузен» 6.5 сая фунт төлөн[2] таван жил гэрээлэв.[3]

Леверкузенд 2013 онд 43 тоглохдоо 14 гоолдсон түүнийг зургаадугаар сарын 25-нд лондоны «Челси» 21 сая еврогоор элсүүлж,[4] аравдугаар сарын 27-нд «Манчестер Сититэй» тоглоход анх гоолдуулжээ. 2014 оны гуравдугаар сарын 1-нд «Фулхэмийн» дербид хэт-трикдсэн.

«Вольфсбург» Шюррлег 22 сая фунтээр 2015 оны хоёрдугаар сарын 2-нд элсүүлэв.[5]

Шигшээ

2010 оны арваннэгдүгээр сард шигшээд багтсан[6] Шюррле анх Шведтэй нөхөрсөг тоглоход гараалж,[7] 2011 оны тавдугаар сарын 29-нд Уругвайтай нөхөрсөг тоглоход (2–1) гоолдсон.[8]

Тэр 2012 оны ЕАШТ-ий сонгонд Азербайжен, Австри болон Бельгийн хаалганд гоолдсон бөгөөд 2013 оны аравдугаар сарын 15-нд 2014 оны ДАШТ-ий сонгонд Шведийг ялахад (5-3) хэт-трикдсэн юм.[9]

Шюррле 2014 оны зургаадугаар сарын 14-нд ДАШТ-ий шөвгийн 16-д Алжирыг ялахад (2-1) нээлтийн гоолыг оруулав.[10]

Долоодугаар сарын 8-нд хагас шигшээд Бразилыг ялахад (7:1) Мирослав Клозег сэлгэн дубльдсэн.[11]

Шувтаргын тоглолтонд сэлгээнээс оролцсон Шюррле Марио Гёцед 113 дахь минутанд хожлын гоолын дамжуулалтыг өгчээ.[12]

Амжилт

Лавлах холбоос

Цахим холбоос

Энэ Германы хөлбөмбөгчиний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.