Ана Фиделиа Кирот

Ана Фиделиа Кирот (исп. Ana Fidelia Quirot, 1963 оны 3 сарын 23-нд Пальма-Сорианод төрсөн) нь Кубын хөнгөн атлетикч юм.

Ана Фиделиа Кирот
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Куба
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрАна Фиделиа Кирот
Төрсөн огноо1963 оны 3 сарын 23 (1963-03-23) (61 настай)
Төрсөн газарПальма-Сориано
 
Медалиуд
Зуны олимп
ХүрэлБарселона 1992800 м
МөнгөАтланта 1996800 м
Дэлхийн АШТ
МөнгөТокио 1991800 м
АлтГётеборг 1995800 м
АлтАфин 1997800 м
Пан-Америкийн наадам
Алт1987 Индианаполис400 м
Алт1987 Индианаполис800 м
Алт1991 Хавана400 м
Алт1991 Хавана800 м
Мөнгө1991 Хавана4x400 м буухиа

Кирот 1991 оны Дэлхийн АШТ-ээс мөнгө, Барселонад зохиогдсон 1992 оны зуны олимпоос хүрэл медаль хүртжээ. Гэвч 1993 онд гэртээ жирэмсэн байхдаа хүндээр түлэгдэж, охиноо дутуу гаргасан бөгөөд охин нь 7 хоног л амьд байж чаджээ.

1993 оны сүүлчээр их спортдоо эргэн ирсэн Кирот оролцсон анхны тэмцээн болох Төв Америкийн наадамд Суринамын Летитиа Врисдегийн ард орж, мөнгөн медаль хүртсэн юм. Улмаар 1995, 1997 онд дэлхийн аварга болж, 1996 оны Атлантын олимпоос мөнгөн медаль зүүсэн билээ.

Тэрээр 800 метрт 1 минут 55 секундын босгыг давсан цөөн хэдхэн эмэгтэй тамирчдын нэг бөгөөд хувийн дээд амжилт нь 1:54.44 юм. Энэ нь түүнийг бүх цаг үеийн амжилтын 4-рт бичүүлдэг. 400 метрийн хувийн дээд амжилт нь 49.61 болно.

Цахим холбоос

Өмнөх
Флоренс Гриффит-Жойнер
Хөнгөн атлетикийн оны шилдэг эмэгтэй тамирчин
1989
Дараах
Мэрлин Отти