Аммонийн тиосульфат

Аммонийн тиосульфат ((NH4)2S2O3) нь органик бус нэгдэл. Усанд хялбар уусдаг, ацетонд бага зэрэг уусдаг, этанол ба диэтилийн эфирт уусдаггүй, аммиакийн үнэртэй, хатуу/хуурай, цагаан өнгөтэй талст.[1]

Аммонийн тиосульфат
Нэр
IUPAC нэр
Диаммонийн тиосульфат (Англи: Diammonium thiosulfate)
Өөр нэр
Аммонийн тиосульфат (Англи: Ammonium thiosulphate)
Ерөнхий
CAS бүртгэлийн дугаар
7783-18-8 YesY
ChemSpider4807475 YesY
Jmol-3D зурагЗураг
PubChem6096946
InChI
  • InChI=1S/2H3N.H2O3S2/c;;1-5(2,3)4/h2*1H3;(H2,1,2,3,4) YesY
    Key: XYXNTHIYBIDHGM-UHFFFAOYSA-N YesY
  • InChI=1S/2H3N.H2O3S2/c;;1-5(2,3)4/h2*1H3;(H2,1,2,3,4)
SMILES
  • [O-]S([O-])(=O)=S.[NH4+].[NH4+]
Шинж чанар
Химийн томъёо
H8N2O3S2
Моль масс148.20 g·mol−1
Өөрөөр тодотгож заагаагүй бол бодисуудын хэвийн төлөв (25 °C [77 °F], 100 kPa) дахь үзүүлэлтүүд.
 YesY шалгах (what is: YesY/N?)
Мэдээлэлийн хайрцагны эх сурвалж

Хэрэглээ

Фото зургийн бэхжүүлэгч

Аммонийн тиосульфатыг фото зургийн бэхжүүлэгч болгон ашигладаг. Түүнийг хурдан бэхжүүлэгч гэж мөн нэрлэдэг. Учир нь аммонийн сульфат нь натрийн тиосульфатаас илүү хурдан үйлчилдэг.[2] Бэхжүүлэлт нь дараах химийн урвалаар явагддаг (мөнгөний бромидын хувьд):[3]

AgBr + 2 (NH4)2S2O3 → (NH4)3[Ag(S2O3)2] + NH4Br
AgBr + 3 (NH4)2S2O3 → (NH4)5[Ag(S2O3)3] + NH4Br

Ялгах металлурги

Аммонийн тиосульфатыг мөн алт ба мөнгийг уусган баяжуулахад ашигладаг. Аммонийн тиосульфат нь зэс катализатортой үед ажиллана. Энэ процесс нь цианидын процессийн эсрэгээр хоргүй процесс юм.[4]

Бусад

Аммонийн тиосульфат нь бордоо байдлаар ашиглагдаж болно.[5] Зарим судалгааны үр дүнгээс, аммонийн тиосульфатыг, хаягдал шатаах зүүхны нүүрс-хаягдал холимогт нэмэлт болгон хольж, түүнээс ялгардаг маш хортой диоксинууд ба фурануудын ялгаралтыг бууруулахад ашиглаж болох юм.[6]

Мөн үзэх

Эх сурвалж