Аляска

Аляска (Англи: Alaska Аласка) нь Хойд Америк тивийн баруун хойд хэсэгт орших Америкийн Нэгдсэн Улсын муж улс юм. 2007 оны байдлаар хүн ам 683,478 байсны ойролцоогоор 50% нь Анкориж метрополитан бүсийн дагуу оршин суудаг.[2] Анх 1732 онд Михаил Гвоздев, Иван Фёдоров хоёрын удирдаж байсан оросын экспедиц нээсэн бөгөөд эхлээд хувь хүмүүсийн эзэмшилд байж байгаад сүүлд 1799 оноос Эзэн хаан I Павелын захирамжаар тусгайлан байгуулагдсан бүрэн орос худалдаачдаас бүрдсэн Орос-америкийн компаний (шинэчлэлийн өмнөх орос хэл. Россійско-Американская компанія) мэдэлд очжээ. Америк тив дахь Оросын Эзэнт гүрний эзэмшилд байж байгаад 1867 онд АНУ-д худалдсан юм.

Аляска Муж Улс
State of Alaska
Аляска муж улсын далбааАляска муж улсын сүлд
ДалбааСүлд
Хоч(нууд): The Last Frontier (Сүүлчийн хязгаар)
Land of the Midnight Sun (Шөнө дундын нарны орон)
Уриа: North to the Future (Умард ирээдүйн зүг)
Аляскыг тодруулсан газрын зураг
Аляскыг тодруулсан газрын зураг
Албан ёсны хэлангли
Ярьдаг хэлнүүдангли - 89.7%,
Индианчууд - 5.2%,
испани - 2.9%
НийслэлЖуно
Хамгийн том хотАнкориж
Нутаг дэвсгэр АНУ-д 1-д орно
 - Нийт1,717,856 км²
 - Өргөн2285 km км
 - Урт3639 km км
 - Усны эзлэх %13.77
 - Өргөрөг51°20'N - 71°50'N
 - Уртраг130°W - 172°E
Хүн ам АНУ-д 47-д орно
 - Нийт736,732 (2014 тооцооллоор) "Table 1. Annual Estimates of the Resident Population for the United States, Regions, States, and Puerto Rico: April 1, 2010 to July 1, 2014" (CSV). U.S. Census Bureau. December 26, 2014. Retrieved December 26, 2014.
 - Нягтшил0.46/км²
АНУ-д 50-д орно
 - Дундаж орлого $54,627 (6)
Өндөр 
 - Хамгийн өндөр цэгМакКинлий уул[1]
6,193.7 м
 - Дундаж580 м
 - Хамгийн нам цэгНомхон Далай[1]
0 м
АНУ-д нэгдсэн 1959 оны нэгдүгээр сарын 3 (49)
Амбан захирагчСара Пэлин (БНН)
Дэд захирагчШон Парнелл (БНН)
АНУ-ын сенатчидТед Стивенс (БНН)
Лайза Мөрковски (БНН)
Конгрессын төлөөлөгчидДон Янг (БНН) (Жагсаалт)
Цагийн бүсАляска: UTC-9/DST-8
ТовчлолуудAK US-AK
Вэбсайтwww.alaska.gov

АНУ-ын Конгрессоос Аляскын байгалийн нөөц баялгийг Умард АНУ-ын ирээдүйн өсөлт хөгжилд онц чухал ач холбогдолтой гэж үзэн шийдвэр гаргасны үндсэн дээр тус 1,518 сая км² газар нутгийг Оросын эзэнт гүрнээс худалдан авчээ. Умард Америкийн Нэгдсэн Улс нь Оросын Эзэнт улстай 1867 оны гуравдугаар сарын 30-нд нэг акр газрыг 2 центээр буюу нэг га газрыг 5 цент орчим үнээр нийт 7.2 сая доллараар худалдан авах Гэрээ Вашингтон хотод байгуулж мөн оны 10 дугаар сарын 18-нд тус газар нутгийг албан ёсоор шилжүүлэн авчээ. Ханш уналтыг тооцож үзвэл тухайн үед төлсөн мөнгөн дүн 2021 оны 133,3 сая орчим доллартай тэнцэх юм.

Сүүлд 1912 оны 5-р сарын 11-нд зохион байгуулалтай нутаг дэвсгэр болгохоос өмнө энэ нутагт засаг захиргааны хэд хэдэн өөрчлөлт хийгдсэн. 1959 оны 1-р сарын 3-нд албан ёсоор АНУ-ын 49 дэх муж улс болжээ. Хойгийг нэрлэхэд л хэрэглэдэг байсан "Аляска" хэмээх нэрийг Оросын колоничлолын үед өгсөн бөгөөд энэ нэр нь алеут хэлний alaxsxaq ("эх газар" буюу үгчилбэл "тэнгисийн ажиллагаа чиглэдэг зүйл" гэсэн үгнээс гаралтай.[3] Энэ муж улсыг мөн ижил үндсээс гаралтай алеут үг болох Alyeska буюу "их газар" гэсэн үгээр нэрлэдэг. 1917 оноос хойш албан ёсоор шилжүүлж авсан 10 дугаар сарын 18-ны өдрийг АНУ-д Аляскийн өдөр гэж тэмдэглэдэг байна.

Лавлах бичиг

Гадны холбоос

 Commons: Alaska – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Муж улсын засгийн газар
АНУ-ын засгийн газар
Бусад