Азот

Шинж чанар
Шингэн азот
Шингэн азот
Ерөнхий
Нэр, тэмдэг, атомын дугаарАзот, N, 7
ЦувааМеталл биш
Бүлэг, үе, блок15, 2, p
Гадаад байдалөнгөгүй хий
CAS дугаар7727-37-9
ATC код

V03AN04

Дэлхийн гадаргад эзлэх хэмжээ0,03 %[1]
Атомын шинж чанар [2]
Атом масс14,0067 (14,00643 – 14,00728)[3][4] u
Атомын радиус (тооцоолсон)65 (56) пм
Ковалент радиус71 пм
Ван дер Ваальсын радиус155 пм
Электрон бүтэц[He] 2s2 2p3
1. Ионжилтын энерги1402,3 кЖ/моль
2. Ионжилтын энерги2856 кЖ/моль
3. Ионжилтын энерги4578,1 кЖ/моль
4. Ионжилтын энерги7475 кЖ/моль
5. Ионжилтын энерги9444,9 кЖ/моль
Физикийн шинж чанар [2]
Бодисын төлөвхийн төлөвт (N2)
Талстын полиморфизм1
Талст бүтэцгексагональ
Нягт1,250 кг · м3[5] 273,15 K-д
Соронзон чанардисоронзон (Χm = −6,7 · 10−9)[6]
Хайлах цэг63,05 K (−210,1 °C)
Буцлах цэг77,15 К[7] (−196 °C)
Ууршилтын дулаан5,58 кЖ/моль[7]
Хайлах дулаан0,36 кЖ/моль
Дууны хурд333,6 м/сек 298,15 K-д
Хувийн дулаан шингээлт1040 Ж/(кг · К) 298 K-д
Дулаан дамжуулалт0,02583 Вт/(м · К)
Химийн шинж чанар [2]
Исэлдэлтийн төлөв байдал−3, −2, −1, 0, 1, 2, 3, 4, 5
Оксид (суурь)N2O, NO, N2O3, NO2, N2O5 (хүчтэй хүчиллэг исэл)
Цахилгаан сөрөг чанар3,04 (Паулын скала)
Изотопууд
ИзотопИХt1/2ЗТЗЭ (МэВ)ЗБ
13N{син.}9,965 минε2,22013C
14N99,634 %тогтвортой
15N0,366 %тогтвортой
16N{син.}7,13 сβ10,41916O
Өөр бусад изотопуудыг үзэх: Изотопуудын жагсаалт
ЦСР-шинж чанар
 I квантын тооγ
рад·Тл−1·сек−1
Er (1H)fL
B = 4,7 Тл
МГц-ээр
14N1+1,9338 · 1071,007 · 10−307,224 (2,348 T)
15N1/2−2,7126 · 1071,043 · 10−310,133 (2,348 T)
Аюулгүй байдлын заавар
GHS-Аюулын тэмдэг: [5]
04 – Хийн баллон

Анхаар

АТ-фразын жагсаалтH: 280
P: 403 [5]
Боломжит ба хэрэглэх байдлыг харгалзан аль болох СИ-системийн нэгжүүдийг хэрэглэсэн болно.
Хэрэв ямар нэгэн тайлбар байхгүй бол дээр өгөгдсөн утгууд хэвийн нөхцлийн утгууд болно.

Азот нь өнгө, үнэр, амтгүй, өргөн хэрэглэгддэг инерт хий. Химийн тэмдэглэгээ нь N, атомын дугаар нь 7.

1772 онд Даниэль Рутерфорд нээсэн. Дэлхийн агаар мандлын эзэлхүүний 78.1%-ийг бүрдүүлнэ. Азот нь бүх төрлийн амьд организмын эд (tissue) болон амин хүчлийг бүрдүүлэгч химийн элемент юм. Хоёр тогтвортой изотоптой, 14N - 99,635 % ба 15N - 0,365 %. Азотыг анх аммоний нитритийг задлан гарган авсан.

Шинж чанар

Азот нь батжилт муу, химийн идэвхи сул, галыг дэмждэггүй.

Биологийн үүрэг

Азот нь, Дэлхий дээрхи амьдралын чухал хүчин зүйлүүд (органик нэгдлүүд) болох амин хүчил ба нуклейний хүчлүүдийн гол барилгын материалуудын нэг юм.[8]

Агаарт байгаа элемент (дан) азот нь шууд амьтан эсвэл ургамалд хэрэглэгдэх боломжгүй ба дээд ургамал болон амьтанд шингэцтэй болохын тулд азот нь фиксацилагдсан (нийлмэл болж өөрчлөгдсөн) байх шаардлагатай. Хур тунадас нь ихэвчлэн, тодорхой хэмжээний аммиак болон нитратыг агуулдаг ба эдгээр нь, цахилгаан болон бусад атмосферийн цахилгаан үзэгдлүүдийн нөлөөгөөр үүсдэг.[9] Үүнийг анх 1827 онд Либих тамагласан ба хожим батлагдсан.[9] Ер нь аммиак нь ойн бүрхүүлд баригддаг учир дийлэнх фиксацилагдсан азот хөрсөнд очихдоо модны доорх хөрс рүү нитрат хэлбэртэйгээр ордог. Хөрсний нитрат нь, хөрсөн дэх аммиактай харьцуулахад, дийлэнх нь модны үндсээр шингээгддэг.[10]

Тусгай бактери (ж. нь, Rhizobium trifolium) нитрогеназа ферментийг ялгаруулдаг ба тэр нь агаарын азотыг, дээд организмууд хэрэглэж болох хэлбэрт (аммиакийн ион) оруулан фиксациладаг. Энэ процесс нь их хэмжээний энерги ба хүчилтөрөгчгүй (аноксик) орчныг шаарддаг. Уг бактериуд (ж. нь, азотобактери) нь хөрсөнд чөлөөтэй амьдарч чадах ч, ер нь, буурцагт ургамлууд (ж. нь, хошоонгор - Trifolium, эсвэл шар буурцаг - Glycine max) ба бордогч модуудын үндэсний булцуутай симбиоз үүсгэн оршдог. Үүнээс гадна азот-фиксациладаг бактериуд нь нүргэс (аlnus), хаг, казуарина, myrica, хөвд (Marchantiophyta), гуннера зэрэг зүйл ургамлуудтай симбиозыг үүсгэдэг.[11]

Симбиоз харилцааны хэсэг болох ургамал нь, фиксацилагдсан аммиакийн ионыг, уургууд болон бусад молекулуудыг (ж. нь, алкалоидууд) үүсгэхэд шаардлагатай азотын ислүүд ба амин хүчлүүд болгон хувиргадаг. Фиксацилагдсан азотын хариу болгож, ургамал нь, симбиоз харилцаатай бактеридаа сахар ялгаруулж өгдөг.[11] Мөн, буурцагт ургамалууд нь азот фиксациладаг бактериудад анаэроб (хүчилтөрөгчгүй) нөхцөлийг бүрдүүлж өгдөг.

Ургамал нь байгалийн эрдэс, хиймэл бордоо, мал амьтны ялгадас эсвэл органик ялзралын бүтээгдэхүүнээс хөрсөнд орсон азотыг, нитрат хэлбэртэйгээр шууд шингээх боломжтой. Ийм маягаар шингээгдсэн нитрат нь, нитрат редуктаза ферментээр нитрит болон хувирч, дараа нь нитрит редуктаза хэмээх өөр нэг ферментээр аммиак болон хөрвүүлэгдэн.[11]

Цахим холбоос

Wiktionary
Wiktionary: Азот – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Азот – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл