Адриана Дунавска

Адриана Дунавска (болг. Адриана Дунавска, 1972 оны 4 сарын 4 - ) нь Болгарын уран сайхны гимнастикч, олимпын мөнгөн медальт тамирчин юм. Ихрийн өрөөсөн Камелиа нь мөн уран сайхны гимнастикийн Болгарын шигшээ багийн тамирчин байв.

Адриана Дунавска
Уран сайхны гимнастик
Төлөөлдөг улс:  Болгар
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрАдриана Дунавска
Төрсөн огноо1972 оны 4 сарын 4
 
Медалиуд
Зуны олимп
МөнгөСөүл 1988Хувийн олон төрөлт
Дэлхийн АШТ
МөнгөВарна 1987Хувийн олон төрөлт
АлтВарна 1987Олс
ХүрэлСараево 1989Хувийн олон төрөлт
МөнгөСараево 1989Бөмбөг
МөнгөСараево 1989Тууз
Европын АШТ
АлтФлоренц 1986Бөмбөг
АлтХельсинки 1988Хувийн олон төрөлт
АлтХельсинки 1988Цагираг
АлтХельсинки 1988Тууз
АлтХельсинки 1988Хасаа

Уран сайхны гимнастикаар Болгарын бүсгүйчүүд дэлхийд тэргүүлж байсан 1980-аад онд тэмцээн уралдаанд орж байв. 1987 оны ДАШТ-ийн олон төрөлтийн тэмцээнд өөрийн нутгийн Бианка Пановагийн дараа орж мөнгөн медаль хүртсэн бол, Сөүлийн олимпод Панова урьдчилсан шатанд хасааны төрөлдөө алдаа гаргасны улмаас алтан медалийн төлөөх өрсөлдөөн Дунавска болон ЗХУ-ын Марина Лобач нарын хооронд болжээ. Дунавска шигшээ уралдааны бүх 4 төрөлдөө бүтэн оноо авсан боловч урьдчилсан шатны оноо арай бага байсны улмаас Лобачид 0.05-хан оноогоор ялагдан мөнгөн медалийн эзэн болсон билээ. Олимпод оролцох үедээ Дунавска гэмтэлтэй байсан гэдэг. Түүний хүртсэн мөнгөн медаль нь одоогоор Болгарын уран сайхны гимнастикчдаас хувийн төрлөөр олимпоос хүртсэн цорын ганц медаль юм.

Дунавска өдгөө Болгарын үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн ажил эрхэлдэг.