Адаацаг сум

Адаацаг (монгол бичгээр ᠠᠳᠠᠭᠠᠴᠠᠭ - адагачаг) — Монгол Улсын Дундговь аймгийн сум. Сумын анхны даргаар Дугарын Доржсүрэнг томилжээ.

Адаацаг сум
ᠠᠳᠠᠭᠠᠴᠠᠭᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Дундговь
Байгуулагдсан1959 он
Сумын төвТавин
Газар нутаг
  Нийт3,309 км2 (1,278 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 2,746
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Түүх

Адаацаг сум “Тавин жас” байсан газарт оршдог. 1955 онд малчин ард иргэд хөрөнгө хоршин Төв аймгийн Өнжүүл сумын “Амьдралын туг”, “Мөнх амьдрал”, “Саруул зам”, Дундговь аймгийн Хонгор сумын “Үүрийн туяа”, Дэлгэрцогт сумын “Саруул туяа” зэрэг ХАА-н нэгдэл байгуулж, аж ахуй зохион байгуулалт, нийгэм эдийн засгийн талаар бэхжүүлж байх үес 1959 оны 8-р сарын 5-нд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 129-р зарлигаар дээрх нэгдлүүдийг нэгтгэн Адаацаг сумыг байгуулж, Дундговь аймгийн сум болгон шилжүүлж, 1960 онд Хонгор сумыг нийлүүлсэн байна.

Газар зүй

Тус сум нь Монгол улсын төв хэсэгт Төв аймгийн Бүрэн, Баян-Өнжүүл, Дундговь аймгийн Дэлгэрцогт, Сайнцагаан, Эрдэнэдалай, Луус сумдтай хил залган орших бөгөөд Улаанбаатар хотоос 210 км, Дундговь аймгаас 104 км зайд байрладаг. Адаацаг сум далайн түвшнээс дээш 1768-1803 м өндөрт өргөгдсөн Бага газрын чулуу, Их, бага Адаацагийн уул, Ширгүүнэ, Хар толгой, Хашаатын говь, Жаран, Борын хөндий зэрэг эрс тэс уур амьсгалтай, тал хээр, говь хосолсон 3309 хавтгай дөрвөлжин километр нутагтай.

Ар урт, Өвөр урт, Элгэн, Хонгор, Зүүн, Баруун булаг зэрэг гол горхи, Хадна усны рашаан, Уулын булаг, Зайдангийн ам, Сүм Хөх бүрд, их бага агуй зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай.

Хөрш сумууд

Бүрэн (Төв)Баян-Өнжүүл (Төв)
Эрдэнэдалай Дэлгэрцогт
ЛуусМандалговь хот

Хүн ам

Багийн нэр2018 он2019 он[1]
Тавин521525
Ар-Урт568562
Өвөр-Урт509505
Сүм608600
Хашаат682640

Ургамал ба амьтан

Тус нутагт баргажамба, баргачин, цагаан төмс, лидэр, дэгд, алтан гагнуур, чихэр өвс, цагаан мөөг, таван салаа, лантанз, сөд, халгай, царван гэх мэт эмийн ургамлууд, усан болон утаат болор, жонш, занар, хүрэн нүүрс зэрэг байгалийн ховор чулуу, зос хужир марз, шар шавар гэх мэтийн өнгө бүрийн шороон будаг, хун, тоодог, тогоруу, ангир, галуу, ногтруу, элээ, хэрээ, тас, аргал, янгир, саарал чоно, үнэг, хярс, туулай, мануул, дорго зэрэг дархан цаазат болон ан агнуурын олон төрлийн араатан жигүүртэн, ан амьтнаар элбэг нь нутгийн ард түмний зүй ёсны бахархал юм.

Лавлах бичиг