Австрали улс Олимпод

Австрали улс орчин үеийн бараг бүх олимпын наадамд тамирчдаа илгээж байжээ. Тус улс нь бүх зуны олимпод оролцсон бөгөөд 1952 оноос эхлэн бүх өвлийн олимпод алгасалгүй оролцож байна.

Австрали Улс Олимпод
Австрали улсын төрийн далбаа
ОУОХ-ны код:AUS
ҮОХ:Австралийн Олимпын Хороо
Албан ёсны сайт
Олимп
Медаль
Алт
136
Мөнгө
138
Хүрэл
167
Нийт
441
Австрали - Зуны олимпод
1896 • 1900 • 1904 • 1908* • 1912* • 1920 • 1924 • 1928 • 1932 • 1936 • 1948 • 1952 • 1956 • 1960 • 1964 • 1968 • 1972 • 1976 • 1980 • 1984 • 1988 • 1992 • 1996 • 2000 • 2004 • 2008

*Шинэ Зеландтай цуг Австралази гэсэн нэрээр оролцсон

Австрали - Өвлийн олимпод
1936 • 1948 • 1952 • 1956 • 1960 • 1964 • 1968 • 1972 • 1976 • 1980 • 1984 • 1988 • 1992 • 1994 • 1998 • 2002 • 2006 • 2010

Австралийн Олимпын Хороо 1895 онд байгуулагдаж, хүлээн зөвшөөрөгдсөн.

Эдвин Флак Австрали улсыг төлөөлж олимпын наадамд оролцсон анхны тамирчин болжээ. Тэрээр Грекийн Афин хотноо зохиогдсон орчин үеийн анхны олимпод оролцож, 800, 1500 метрийн гүйлтийн төрлөөр хошой алтан медаль хүртсэн юм.

1908, 1912 онуудад тус улс нь Шинэ Зеландтай хамтдаа Австралази гэсэн нэрээр оролцож байв.

Австрали улс зуны олимпын наадмыг 2 удаа нутагтаа зохион байгуулсан. 1956 онд Мельбурнд, 2000 онд Сиднейд зохиоход медалийн тоогоороо харгалзан 3, 4-р байр эзэлж, өндөр амжилт гаргаж байжээ.

Австралийн алтан медалиудын ихэнхийг тус улсад өргөн дэлгэрсэн усанд сэлэлтийн спортоор хүртжээ. Түүнчлэн зүлэгний хоккей, дугуй, сэлүүрт завь, морин спорт, далбаат завины төрлөөр хүчтэй өрсөлддөг.

Өвлийн олимпоос 1994 оныг хүртэл нэг ч медаль хүртэж амжаагүй байсан тус улс өвлийн олимпын багийнхаа төсвийг өсгөснөөр медаль байнга хүртэх болж, 2010 оны олимпод 13-р байр эзэлсэн.

Медаль хүртсэн спортын төрлүүд

СпортАлтМөнгөХүрэлНийт
Усанд сэлэлт565458168
Хөнгөн атлетик19242568
Дугуй13161342
Сэлүүрт завь10101232
Далбаат завь74819
Морин спорт63211
Зүлэгний хоккей43411
Буудлага41510
Усанд үсрэлт32611
Фристайль3115
Каноэ271120
Триатлон1214
Теннис1135
Хүндийн өргөлт1124
Тэквондо1102
Байт харваа1012
Шорт-трэк1012
Волейбол1012
Усны поло1012
Сноуборд1001
Сагсан бөмбөг0314
Бокс0134
Софтбол0134
Бөх0123
Гимнастик0101
Бэйсбол0101
Жүдо0022
Уулын цана0011
Нийт1136138167441

1 Дээрх тоо нь Австралази гэсэн нэрээр 2 олимпоос хүртсэн 11 медалийг тооцоогүй дүн