Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Тажикистаны нийслэл болон томоохон хотЗагвар:SHORTDESC:Тажикистаны нийслэл болон томоохон хот
PlaceЗагвар:SHORTDESC:Place
Душанбе (Тажик: Душанбе, мөн دوشنبه Дюшанбе) нь 679,400 хүнтэй, Тажикистан улсын хамгийн том болон нийслэл хот юм. Тажик хэлний Душанбе гэдэг нь монголчилбол Даваа гараг гэх утгатай[9] бөгөөд Даваа гарагт нээгддэг зах зээл байснаа өргөжиж хот болсон түүхтэй юм.
Варзоб, Кофарнихон хоёр голын бэлчирт байрладаг Дюшанбе нь 20-р зууны эхэн үе хүртэл тосгон эсвэл гацаа байжээ. 1920-1921 онуудад Бухарын сүүлчийн эмир болон Оросын улаан армийн эрхэнд ээлж дараалан орж байв. 1925 онд хот сэргээгдэж, Тажикийн өөртөө засах холбооны социалист бүгд найрамдах улсын нийслэл болсон байна. 1929 онд хотын нэрийг Сталинабад хэмээн өөрчилж, 1961 онд эргэн нэрээ авсан бөгөөд оросжсан кирилл үсэгт тохируулсан Душанбе хэмээн нэрлэгджээ.
Социализмын жилүүдэд энэ хот нь хөвөн даавуу болон торго үйлдвэрлэлээр төрөлжиж, хотын хүн ам өссөн. 1992-1997 онд үргэлжилсэн Тажикистаны иргэний дайны үеэр хот багагүй сүйдсэн.
Душанбегийн хүн амыг нь үндэстэн, ястны бүтцээр ангилвал: 83.4% тажик, 9.1% узбек, 5.1% орос, 2.4% бусад болно.
Душанбе хотын хүн амОн | Хүний тоо |
---|
1926 | 6,000 |
---|
1936 | 83,000 |
---|
1956 | 227,000 |
---|
1971 | 388,000 |
---|
1991 | 582,000 |
---|
2002 | 579,000 |
---|
2006 | 661,000 |
---|
Душанбе |
---|
Уур амьсгалын диаграмм |
---|
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Душанбе | 1-р сар | 2-р сар | 3-р сар | 4-р сар | 5-р сар | 6-р сар | 7-р сар | 8-р сар | 9-р сар | 10-р сар | 11-р сар | 12-р сар | | | Маx. Температур (°C) | 8.1 | 9.3 | 15.1 | 21.9 | 26.8 | 33.0 | 35.7 | 34.4 | 29.9 | 23.2 | 16.5 | 10.6 | Ø | 22.1 | Мин. Температур (°C) | −2.4 | −0.8 | 4.4 | 9.8 | 12.9 | 16.8 | 18.3 | 16.0 | 11.3 | 7.1 | 3.3 | 0.3 | Ø | 8.1 | | Тунадас (мм) | 72.2 | 84.8 | 138.0 | 115.1 | 79.1 | 11.0 | 2.4 | 1.3 | 2.7 | 30.2 | 47.9 | 68.7 | Σ | 653.4 | | Нартай цаг (h/d) | 3.9 | 4.3 | 5.0 | 6.6 | 9.1 | 11.2 | 11.4 | 10.9 | 9.6 | 7.2 | 5.5 | 3.8 | Ø | 7.4 | | Бороотой өдөр (d) | 13.6 | 14.7 | 17.9 | 16.7 | 14.1 | 5.9 | 3.2 | 1.2 | 1.9 | 8.0 | 9.2 | 11.8 | Σ | 118.2 | | Агаарын чийгшил (%) | 70 | 67 | 68 | 64 | 60 | 45 | 44 | 49 | 42 | 58 | 64 | 71 | Ø | 58.5 |
Т е м п е р а т у р | | | | | | | | | | | | | 1-р сар | 2-р сар | 3-р сар | 4-р сар | 5-р сар | 6-р сар | 7-р сар | 8-р сар | 9-р сар | 10-р сар | 11-р сар | 12-р сар | Хур тунадасХ у р т у н а д а с | 72.2 | 84.8 | 138.0 | 115.1 | 79.1 | 11.0 | 2.4 | 1.3 | 2.7 | 30.2 | 47.9 | 68.7 | | 1-р сар | 2-р сар | 3-р сар | 4-р сар | 5-р сар | 6-р сар | 7-р сар | 8-р сар | 9-р сар | 10-р сар | 11-р сар | 12-р сар |
|
Душанбе хот нь доорх 4 дүүрэгтэй:
- Абу Али Ибн Сина
- Фирдавси
- Исмаил Сомони
- Шохмансур
|
---|
Харьяа нутаг дэвсгэр ба хүлээн зөвшөөрөгдсөн улсуудыг налуугаар харуулав |
Төв Ази | Өмнөд Ази | Зүүн Өмнөд Ази | Баруун Ази | | | - Бандар Сери Бегаван, Бруней
- Бангкок, Тайланд
- Вьентьян, Лаос
- Дили, Зүүн Тимор
- Ханой, Вьетнам
- Жакарта, Индонез
- Куала Лумпур, Малайз
- Манила, Филиппин
- Нейпьидо, Мьянмар
- Пномпень, Камбож
- Сингапур
| - Абу-Даби, Арабын Нэгдсэн Эмират Улс
- Амман, Йордан
- Анкара, Турк
- Багдад, Ирак
- Баку, Азербайжан
- Бейрут, Ливан
- Дамаск, Сири
- Доха, Катар
- Ереван, Армени
- Йерусалим, Израил *
- Кувейт хот, Кувейт
- Манама, Бахрейн
| - Маскат, Оман
- Никоси, Кипр
- Рамалла, Палестин (де-факто) *
- Санаа, Йемен
- Сухум, Абхаз *
- Тбилиси, Гүрж
- Тегеран, Иран
- Умард Никоси, Умард Кипр *
- Цхинвал, Өмнөд Осети *
- Эпископи, Акротири ба Декели (НВУ)
- Эр-Рияд, Саудын Араб
|
|
* Маргаантай. Мөн үзэх: Чагос олтригийн бүрэн эрхт байдлын маргаан, Киприйн асуудал, Йерусалимын статус, Арцах-Азербайжаны мөргөлдөөн, Абхаз-Гүржийн мөргөлдөөн ба Гүрж-Осетийн мөргөлдөөн |